Categories
мэдээ нийгэм

Энэ онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг батална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Тодруулбал,

  • “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл,
  • 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
  • Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай,
  • Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Үүний дараа Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар, Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлал, Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *