Categories
мэдээ нийгэм

Энэ жил илүү сартай өвөл болох нь ээ

“Бичин жил сүүлээрээ шарвадаг, энэ өвөл зуд болж болзошгүй” хэмээн монголчууд маань болгоомжилж байна. Тэгвэл ганц манай ард иргэд ч биш дэлхийн цаг уурчид 2016-2017 оны өвөл агаарын температур олон жилийн дунджаас нэлээд хүйтэн байх төлөвтэйг анхааруулсаар байна. Тухайлбал Германы цаг уурчид олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн энэ өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж мэдэгджээ.

Үүгээрч зогсохгүй, тэдний таамаглалыг Америкийн Цаг уур судлалын институт “NOAA”-гийн мэргэжилтнүүд баталсан байна. Тэд өнгөрөгч өвөл дэлхий нийтэд хоёр жилийн хэлбэлзэлтэй “Эль нино” гэж томьёолдог байгалийн хэт хүйтрэх үзэгдэл болсон. Далайн усны гадаргуу дахь дулааны температур дээшлэх, доошлох үзэгдэл нь Сибирийн дамжин бидэнд шууд бусаар нөлөөлнө гэдгийг дэлхийг тойрч цаг уурыг судалсан сайн дурын эрдэмтэд хэлсэн байна.

Одоогийн байдлаар монгол орны нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Тиймээс гандуу хэсэгт амьдарч байгаа малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангахгүй бол хүндхэн тусч мэдэхээр байна. Улмаар нийт нутгийн 30-40 хувьд, тэр дундаа гандуу байсан төв болон зүүн зүгийн нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Энэ бүх байдлаас харвал дөрвөн сараас нааш дулаан үзэхгүй илүү сартай өвөл болох нь ээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *