Categories
мэдээ нийгэм

Энэ жил ЭЕШ-ыг шууд засалтын шилэн технологид суурилан явуулна

2018 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43846 шалгуулагч бүртгүүлж байсан бол энэ жил 18130 хүүхэд бүртгэлд хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд гэхэд өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган хүүхэд төгсөж байсан бол энэ жил арванхоёрдугаар ангийг ердөө 6,668 хүүхэд төгсөнө.

Улсын хэмжээнд ингэж арванхоёрдугаар анги төгсөгчид болоод ЭЕШ-д хамрагдах шалгуулагчдын тоо эрс цөөрсөн нь Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой болсонтой холбон тайлбарлаж байна.

Түүнчлэн энэ жил ЭЕШ-ыг шууд засалтын шилэн технологид суурилан явуулна. Хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа анхны дүн оноогоо мэддэг болно гэсэн үг. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 17 мянга орчим хүүхэд дүүргэж байгаагаас ЭЕШ өгөхөөр 18130 шалгуулагч бүртгэлд хамрагдсан байна. Эдгээрийн 80.2 хувь нь энэ онд төгссөн шалгуулагч байгаа бол эмэгтэй шалгуулагч 9570, эрэгтэй шалгуулагч 8560 аж.

Мөн энэ жил долоон настайдаа сургуульд элссэн хүүхдүүдийн хамгийн сүүлчийн төгсөлт энэ жил тохионо. Тийм учраас төгсөгчдийн тоо цөөн байгаа тиалаар албаныхан хэллээ. Харин ирэх жилээс зөвхөн зургаан настай сургуульд элссэн хүүхдүүдийн анхны төгсөлт ирэхээр төгсөгчдийн тоо буцаад өсөх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *