Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногт юу болох вэ DNN.mn

“Өдрийн сонин” долоо хоног бүрийн даваа гаригийн дугаартаа тухайн долоо хоногт болох үйл явдлуудыг тоймлон хүргэхээр “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг нээсэн билээ. Ингээд уншигчдадаа энэ долоо хоногт улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, нийгэм, урлаг, хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулагдах үйл явдлуудын талаар мэдээллийг хүргэе.


Улс төр:

• Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулна.

• Маргааш буюу мягмар гаригт 10 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал тус тус болно. Мөн УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх) асуудлыг хэлэлцэнэ.

• Лхагва, пүрэв гаригт УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. Байнгын хороодын хуралдаан тус бүрээр ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэнэ.

• Баасан гаригт УИХ-ын чуулган хуралдана. Чуулганаар ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Эдийн засаг:

• УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан лхагва гаригт болно. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулна.

Сургалт, семинар

• Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос зохион байгуулдаг Боловсрол хөгжлийн түлхүүр – Цахим сургалт 24 дэх цувралыг “Бясалгал гэж юу вэ?” сэдвээр Уламжлалт анагаах ухааны эмч доктор Н.Занди тавдугаар сарын 20-нд 16:00-17:00 цагийн хооронд хийнэ. Zoom meeting ID:84067542549, Passcode: 000000.

• Канадад IELTS оноогүйгээр, тэтгэлэгтэй суралцах тухай мэдээлэл өгөх Zoom цахим уулзалт тавдугаар сарын 17-ны 21:00 цагт болно.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 21 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Монгол Улсын гавьяат зураач Д.Батбилэг болон уран бүтээлч Б.Эрдэнэбаяр нарын “Be ready” Марсын арт-Үзэсгэлэн Монгол Арт Галерейд тавдугаар сарын 12-24-ний хооронд дэлгэгдэж байна.

• Da Vinci Grand Exhibition-Леонардо Да Винчи бүрэн хэмжээний эндютэйнмент, интерактив үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд тавдугаар сарын 20-нд болно.

• ART WEEK Ulaanbaatar-Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэн гурав дахь жилдээ тавдугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Жүжиг

• Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгойн зохиомжилсон “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг тоглогдсоны 15 жилийн ойг тохиолдуулан Үндэсний урлагийн их театрт “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг тавдугаар сарын 19-нд 19:00 цагт, 20-нд 17:00 цагаас тус тус тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдөр 18:00 цагт тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт өнөөдөр “Хүн театр”-т 18:00 цагт болно.

• Монгол Улсын урлагийн гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн “Saraa live concert” тоглолт тавдугаар сарын 17-нд 19:00 цагт Дархан хотын Залуучууд театрт, тавдугаар сарын 18-нд 19:00 цагт Эрдэнэт хотын Соёл, урлагийн цогцолборт, тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Мөрөн хотын 50/100 event hall-д, тавдугаар сарын 20-нд 20:00 цагт Дархан хотын YACK hotel, convention center-т, тавдугаар сарын 21-нд 19:00 цагт Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт тус тус зохион байгуулагдана.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан В.Баттулга, охин Б.Дуулим хоёрын “Хамтдаа дуулах уу” хамтарсан тоглолт тавдугаар сарын 18-нд Ulaanbaatar Palace-д 19:00 цагт тоглогдоно.

• “Нюанс” хамтлагийн “The best of Nuans” тоглолт тавдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд 19:00 цагт зохион байгуулагдана.

• “Гурван бүдүүн” хамтлагийн Гурван бүдүүн 20 жил “Баярлалаа” тоглолт тавдугаар сарын 19-нд Ulaanbaatar Palace-т 19:00 цагт тоглогдоно.

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэгийн бие даасан “Хүндэтгэл” VIP тоглолт тавдугаар сарын 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт зохион байгуулагдана.

• “Хийморь далласан аялгуу” бөхчүүдийн нэгдсэн тоглолт тавдугаар сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагт болно.

• Морин хуурч Д.Шинэцог-Генийн “Морин хуур мину III” тоглолт тавдугаар сарын 20-нд “Хүн театр”-т 17:00 цагаас тоглогдоно.

• “Vienna Classical music concert” Австрийн хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн концерт Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач Б.Анар тавдугаар сарын 20-нд Улсын филармонийн концертын танхимд 18:00 цагт болно.

• Увс аймгийн “Зүүнговь сум”-ын соёлын төвийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тавдугаар сарын 21-нд Улсын Драмын эрдмийн театрт 14:00 цагаас зохион байгуулагдана.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 19-нд 10:00 цагаас Бөх цоллоочдын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт зохион байгуулагдана.

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

• Монгол бөхийн өргөөнд 21-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

• Жүдо болон боксын ДАШТ-нд оролцсон шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ.

Нийгэм

• UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг “Poetry Night” эвент өнөөдөр Fat cat Jazz Club-т 19:00 цагт болно.

• “Герман, Бельги, Австри улсуудад Au-Pair-аар ажиллангаа хэл сурах нь”-зөвлөгөө мэдээллийн өдөрлөг тавдугаар сарын 20-нд Чингисийн музейн хойно, Цэцээ гүн оффис, 300 тоотод 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• “Бид ирээдүйн сэтгэлзүйчид” төслийн хаалтын үйл ажиллагаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд тавдугаар сарын 20-нд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

• BU Airshow тавдугаар сарын 20, 21-нд 11:00-00:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд зохион байгуулагдана. Тус шоуны талаар BU Airshow маркетингийн албаны дарга Р.Өгөөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Энэхүү арга хэмжээ нь гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн хоёр жилд зөвхөн нисэхийн ойд зориулан танилцуулга, өдөрлөгийг хийдэг байсан бол энэ жил хамгийн том задгай талбайн шоу, фестиваль хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна. Шоуны эхний өдөр буюу тавдугаар сарын 20-нд гэр бүлд, хүүхэд залууст илүү чиглэсэн мэргэжил сурталчлах өдөрлөг, олон төрлийн онгоцоор нисэх нислэгүүд, агаарын олон төрлийн шоу, Монголд анх удаа МиГ-29 сөнөөгч онгоцны үзүүлбэр, шүхрийн үзүүлбэр, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт гээд агаарын үзүүлбэрүүдээс эхний хэсэг 11:00 цагаас зохион байгуулагдана. Үдээс хойш буюу 17:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж эхний өдөр рок попын дуучид ирж тоглолтоо үзүүлэх бол хоёр дахь өдөр буюу 21-нд залуучуудад зориулсан хип хоп чиглэлийн артистууд тоглолтоо хүргэнэ. 21-ний өдөр бид Солонгос улсаас Солонгосын топ гуравт ордог DJ Jina-г урьж авчирч байгаа. Түүнчлэн хүүхэд, залуучуудад зориулан тоглоомын хэсэг, амрах ногоон зүлгийг бэлдэж, нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд нисэхийн салбарынхан бүх үйл ажиллагаагаа танилцуулж, нисэх загварын тэмцээн уралдаанууд зохион байгуулна. Нийт талбайд 28 онгоц байрлах бөгөөд агаарын хөлгүүдтэй нээлттэй танилцах боломжтой. Тасалбарын үнэ ханшийн хувьд нэг өдрийн тасалбар 30 мянган төгрөг, хоёр өдрийн үзүүлбэрийг худалдаж авбал 50 мянган төгрөг. Хоёр өдрийн тасалбар худалдан авсан үзэгчдээс азтай нэг үзэгчийг хосоороо Бээжин аялах хөтөлбөртэй аяллын эрхээр шагнахаас гадна бусад олон төрлийн бэлэг хүлээж байна. Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын талбай буюу бидний үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж буй талбай 120 мянган м2 буюу 12 га талбай. Энэ нь бидний хамгийн том гэж боддог Цэнгэлдэх хүрээлэнгээс 17 дахин том юм” хэмээв.

• Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын зуны нээлт Чингис хааны морьт хөшөөт цогцолборт тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 10:00-18:00 цагуудад зохион байгуулагдана.

• “Mind Update” олон улсын боловсролын экспо нь тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Shangri-La Ballroom-д 12:00 цагт зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *