Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд ЛГБТИ хүмүүсийн жагсаал болно

ЛГБТИ төв төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлыг Германы соёлын байгууллага болох Гёте төвтэй хамтран зохиосон бөгөөд “Тэгш эрх бахархлын өдрүүд“ соёлын хөтөлбөрийг зохион байгуулахаар болсноо зарлалаа. ЛГБТИ буюу лесбиян, гей, бисексуал, трансжендэр, транссексуал, интерсекс хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнөөс гарч ирсэн тэгш эрх, бахархлын үйл ажиллагаанууд дэлхийн ихэнх оронд 1960-аад оноос хойш зохиогдсоор, уламжлалт хүний эрхийн төлөө баяр болсон байдаг бол энэ жил Монголд дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдах аж.

Тус соёлын хөтөлбөр нь жендерийн ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг нийгэмд уриалах, ЛГБТИ хүмүүсийн талаар үнэн, зөв мэдээллийг нийгэмд хүргэх зорилготой гэнэ. Энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд кино найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киног наймдугаар сарын 27-ны өдөр гаргахаар болсон байна. Мөн “Цэнхэр Тэнгэрийн Цаана” ЛГБТИК кино наадам, “Эрхийн төлөө урлаг” мультмедиа үзэсгэлэн гэх мэтчилэн хөтөлбөрүүд наймдугаар сарын 26-наас есөн сарын 4-ний өдрүүдийн хооронд зохиогдохоор болжээ.

Яамдаас ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон тушаалыг Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын яам 2013 онд, Эрүүл мэнд Спортын яам 2014 онд гаргасан. Үндсэн хуульд зааснаар иргэд албан байгууллага тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасны дагуу Соёлын хөтөлбөрийн хүрээнд Тэгш эрхийн, төлөө алхалт зохион байгуулахаар болсон. Гэвч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газараас хориглосон тушаал ирсэн байна. Гэсэн ч тэд соёлын хөтөлбөрийн нэг хэсэг болох Тэгш эрхийн, төлөө алхалтыг хийнэ гэдэгээ мэдэгдсэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *