Энэ долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулган хуралдахгүй. Өнгөрөгч баасан гаригт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, гишүүд энэ сарын 18-наас 26-ныг хүртэлх хугацаанд тойрогтоо ажиллахаар болсон. Уг тогтоолын төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон бөгөөд ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээ, Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тусгасан байна.