Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн өрхүүдэд мах тараана

НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрхийн мал сүргийг хамгаалах, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад яаралтай тусламжийг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөлд 60-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй, эмзэг бүлгийн 500 малчин өрхийг хамруулах аж.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг хамруулахаар шийдвэрлэжээ. Төсөлд хамрагдаж буй 500 малчин өрх тус бүрээс чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авах аж. Ингэхдээ махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох юм.

Тухайлбал,Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгох бол бусад дөрвөн сумын нийт 400 өрхөөс цуглуулсан махыг Улаанбаатар хотын долоон дүүргийн 400 нэн ядуу өрхөд олгоно. Өнөөдөр дөрвөн сумын 400 айлаас бэлтгэгдсэн хонины 400, ямааны 400 гулууз махыг нийслэлийн долоон дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг эхлүүлж байна. Харин Завхан аймгийн Улиастай хотын нэн ядуу 100 өрхөд энэ сарын 29-нд мах олгох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *