ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинд 18 цэгээр 13,200 хүн хамрагдаад байна. Одоогоор эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдээс гадна хариу арга хэмжээний баг ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.Халдварын голомтод ажиллаж буй 9500 эмч мэргэжилтнүүд цагдаа болон Онцгой байдлын албаны буюу хариу арга хэмжээний багийн 2600 гаруй албан хаагчдыг хамруулаад байна. Дархлаажуулалтад хамрагдсны дараа гар утсанд нь мессеж хүргэгдэж, цахим бүртгэлийн холбоос очиж байгаа.
Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараах хариу урвал илэрсэн.
Хариу урвалыг тандалт хийж буй бөгөөд дийлэнх нь халуурах, тарьсан газар өвдөх, хавдах, хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг томуутай ижил шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрсэн байна. Харин ноцтой хүндрэл илэрсэн тухай одоогоор мэдээлэгдээгүй” гэв.