“Яармагийн 300 ортой эмнэлэгт сувилагч өчигдөр /2023.11.23/ орой 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч хийжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр мэдээлэл гарсан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг очсон ажиллаж байгаа. Одоо цагдаагаас мэдүүлэг авч байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариуранд соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакц өгсөн байна” гэсэн тайлбарыг өглөө.