ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2021.04.19/
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Дөрвөн тохиолдол нь эмч, эмнэлгийн ажилтнууд аж.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо 22.884 боллоо. Сүүлийн цагийн хугацаанд 524 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн тохиолдлын тоо 12.401 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 нас баралт бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт нас баралт 49 боллоо. Нас барсан иргэдийн талаарх мэдээллийг хүргэвэл:
Тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барлаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 49 боллоо. Үүнээс гадна 524 хүн эдгэрсэн байна.