Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1220 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь Мөнххада компанийн ажилтан байна.

Тус компанийн хоёр ажилтан хаанаас халдварласан нь тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар “Мөнххада” компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамрууллаа.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 410, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 912 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “2020 оны 12-р сарын 12-ний өдөр 8574 хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэй аймагт ойрын хавьтлын 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 боллоо. Эдгэрсэн 384 байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 898 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэлээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол илэрч нийт бүртгэгдсэн тохиолдол 898 боллоо.

Нийт 384 хүн эдгэрсэн ба 505 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүний бие маш хүнд, 6 хүний бие хүнд байна.

Ингээд нийт

  • Улаанбаатар хотод – 133
  • Дархан-уул аймагт – 45
  • Сэлэнгэд – 207
  • Орхонд – 25
  • Говьсүмбэрт – 4
  • Дорноговьд – 31
  • Архангайд 3 тохиолдол бүртгэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *