Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох санал, хүсэлт гаргаагүй” гэв

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсэж байна.

Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын иргэдийн ихэнх нь вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа.

Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *