Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавирусийн халдвар авсан 2583 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эдгээр хүмүүсээс 1886 нь хөнгөн хэлбэрийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хүнд, маш хүнд өвтөнүүдийн хувь, хэмжээ өсөөд байгаа нь эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тайлбарлав.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, ойр орчны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалахыг зөвлөлөө.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал:
- Хүндэвтэр 559 -энэ нь өвчний хүндрэл нэмэгдэж 600 руу дөхөж байгааг илтгэж байна.
- Хүнд 114
- Маш хүнд 24 байна.
Өчигдөр батлагдсан хүмүүсээс 212 нь эмнэлэгт, 377 нь гэртээ тусгаарлан ажиглалтад оржээ.