Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 57 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 30 нь Улаанбаатар хотод, 27 нь орон нутагт илэрчээ.
Орон нутгийн хувьд Баянхонгор аймагт халдварын нэг, Дархан-Уул аймагт хоёр, Өмнөговь аймагт 23, Төв аймагт нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 929,087-д хүрлээ.