Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2010 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 403,771 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 25 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,985 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 1454 нь Улаанбаатар хотод,
- 531 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,692
- Хүндэвтэр – 3,450
- Хүнд-712
- Маш хүнд-35 хүн байна.