Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Эдгэрсэн хүний тоо 10638 боллоо

371 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 742 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 18565 болж байна. Шинээр батлагдсан 742 тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 88 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр иргэн нас баржээ. Улмаар коронавирусийн халдвараар нийт 31 иргэн нас бараад байна. Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний хувьд нэг нь 69 настай, эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 72 настай, эрэгтэй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10638 боллоо.Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2071

Хүндэвтэр 689

Хүнд 173

Маш хүнд 45 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *