Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 12 хүн байна || DNN.mn


Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 120 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 70 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 12 аймагт халдвар бүртгэгдээгүй бол бусад аймгуудад 1-12 тохиолдол батлагджээ. Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын улмаас нэг хүн энджээ. Ингэснээр нийт нас барсан тохиолдлын тоо 2105 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1154 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 296 нь хүүхэд, 800 нь жирэмсэн эмэгтэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс 133 хүний биеийн байдал хүнд, 12 хүн маш хүнд байгаа аж. Харин гэрийн хяналтад 4290 хүн эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *