Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотойгоор мэдээлэл зөвөлгөө өгч байна.
ХӨСҮТ-ийн халдвар судлаач Д.Оюунгэрэл “Хавьтлын илрүүлэг тандалт гэдэг нь халдвар хүн амын дунд дамжин тархахаас урьдчилан сэргийлж, халдварт өртсөн байж болзошгүй хүмүүсийг тодорхойлох үнэлэх үйл ажиллагааг хэлдэг.
Ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлыг тухайн вирусийн онцлог, шинж чанартай уялдуулж гаргаж ирдэг. Коронавирусийн халдвар авсан хүн эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх 24-48 цагийн хугацаанд вирусийг гадаад болон дотоод орчинд маш идэвхтэй ялгаруулж байдаг.
Энэхүү онцлогтой уялдуулж, шинж тэмдэг илэрхээс өмнөх хоёр хоног болон илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд батлагдсан тохиолдолтой 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд уулзсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзээд байгаа юм” гэв.