Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Аймгуудад зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

Коронавируст халдвар болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээ эрүүл мэндийн 11 байгууллагад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцлоо

Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллагууддаа зөөврийн рентген аппаратаар үе шаттайгаар ханган нийлүүлснээр бид сүрьеэ өвчин, коронавируст халдварын цар тахлын болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, цаашид оношийн хожимдлыг бууруулах, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардалыг бууруулах боломжтой болж байна.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, СХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудад хүлээлгэн өгсөн байна

Монгол Улсад үүсээд байгаа энэхүү цар тахлын хүнд үед орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ажиллахад тодорхой дэмжлэг болж буй эдгээр зөөврийн рентгенүүдийг аймгуудад хүлээлгэн өгч байгаад нэн таатай байна.

Цаашид бид орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан тодорхой шинэчлэл, өөрчлөлтүүдийг бодлогын түвшинд хийж ажиллах бөгөөд эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтан та бүхнийхээ нийгмийн асуудлыг ч онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *