Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 940 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 828 нь Улаанбаатар хотод, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах халдвар 8 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 42464 боллоо.
Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 142 болж байна.
- 40 настай эмэгтэй
- 78 настай эрэгтэй
- 83 настай эрэгтэй
- 95 настай эмэгтэй
- 58 настай эрэгтэй
- 58 настай эмэгтэй
- 74 настай эмэгтэй
- 70 настай эмэгтэй
- 74 настай эмэгтэй
- 94 настай эмэгтэй
- 41 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 27242 болов.
Биеийн байдал маш хүнд 124 хүн байна.