Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 831 тохиолдол бүртгэгдэж, коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барлаа

Unlocking” COVID-19: the use and misuse of tests - European Science-Media  Hub

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 831 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 765 нь Улаанбаатар хотод, орон нутагт 66 байна. Коронавируст халдвараар хоёр хүн нас барлаа. Ингэснээр нас баралтын тоо 22-д хүрлээ. 42 настай эрэгтэй болон 91 настай эмэгтэй коронавирусийн шууд шалтгаанаар нас барлаа. 39 настай хорт хавдартай иргэн хавсарсан шалтгаанаар мөн нас барлаа. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 14183 боллоо.

Сүүлийн 24 цагт 284 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9159 болов.

Өнөөдрийн байдлаар 1583 хүн эмчлэгдэж байна.

Дэлхий дахинд 200 орчим улсад нас баралтын тооо 2.907.944 хүрч, сүүлийн 24 цагт 13.556 хүн нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *