Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 553 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 490 нь Улаанбаатар хотод, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах халдвар 6 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 49175 боллоо.
Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж 214 байна.
- 56 настай эмэгтэй
- 51 настай эрэгтэй
- 79 настай эрэгтэй
- 63 настай эмэгтэй
- 78 настай эрэгтэй
- 61 настай эрэгтэй
- 57 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1065 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 41844 болов.