Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 411 боллоо. Нас барсан хүмүүс дунд 34 насны нэг, 71-92 насны 10 хүн байна.
Өнөөдрийн байдлаар 10758 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас
- 193 хүний бие маш хүнд
- 943 хүний бие хүнд
- 2860 хүний бие хүндэвтэр
- 6762 хүний бие хөнгөн байна
Мөн эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд байгаа бол гэрийн тусгаарлалтад 15899 хүн эмчлүүлж байна.