Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2068 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 1267 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 801 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1363 болов.
Сүүлийн 24 цагт 7722 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 20885 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн- 11449
- Хүндэвтэр- 6449
- Хүнд- 2613
- Нэн хүнд- 334