Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хүнээс 2009 халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 651 нь Улаанбаатарт,
- 1 зөөвөрлөгдсөн
- 1357 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр хамгийн олон буюу 15 хүн нас барлаа. Нийт нас баралт 934 боллоо.
Сүүлийн 24 цагт 4168 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар21213 хүн хэвтэн эмчлүүлж байна.