Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1733 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1086 нь Улаанбаатарт, 645 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1570 болов.
Өнөөдрийн байдлаар 18384 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 8655
- Хүндэвтэр: 7158
- Хүнд: 2220
- Нэн хүнд: 351 хүн байна.
Гэрийн хяналтад 51682 иргэн байна.