Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1551 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 8699 хүнд шинжилгээ хийснээс 1551 хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 126811 болоод байна. Сүүлд батлагдсан тохиолдлуудын 76 орчим хувь нь нийслэлээс бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 863, хөдөө орон нутагт 688 нь бүртгэгджээ. Мөн 42-86 насны 12 хүн нас барлаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн сүүлийн 24 цагт 1028 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1298 хүн гэрийн хяналтаас гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 87145 болжээ. Харин одоогоор 39004 хүн улсын хэмжээнд эмнэлэгт, гэртээ эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *