Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1502 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 751 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 749 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1274 болов.
Сүүлийн 24 цагт хүн 6239 эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 22429 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн-13428
- Хүндэвтэр-6501
- Хүнд-2126
- Нэн хүнд- 374 хүн байна.