Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрсний есөн хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 16800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 130 тохиолдлын 120 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс бол нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж, 9 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4330 болсны 3458 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 3131 буюу 72 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 1192 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 8 хүн байгаа” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *