Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1128 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 1042 нь Улаанбаатар хотод, орон нутагт 82 , зөөвөрлөгдсөн , эмнэлгээс шалтгаалах халдвар 4 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 41524 боллоо.
Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 130 болж байна.
- 65 эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдсан
- 85 настай эмэгтэй тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан
- 67 настай эмэгтэй тавдугаар сарын 04-нд онош батлагдсан
- 61 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Мөн 66 настай эмэгтэй элэгний хорт хавдарын улмаас нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 25641 болов.
Биеийн байдал маш хүнд 123 хүн байна.