Томуу, томуу төст өвчлөл 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 3.4 хувийг эзэлж, өвчлөлийн тархалт буурсан байна. Гэхдээ энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний хүндрэл, хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо их, эдгэрэлтийн хугацаа урт байсан тул нэгдсэн эмнэлгүүдэд орны ачаалал нэг хэсэг тодорхой хувиар нэмэгдсэн аж. Харин одоо томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт эрс буурч, эмнэлгүүдийн ачаалал хэвийн горимд шилжсэн гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өглөө.
Томуу, томуу төст өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж
- Хаврын улиралд хүүхдэд амин дэмээр баялаг, илчлэг хоол хүнсээр тогтмол хооллох
- С аминдэмээр баялаг ундыг халуун бүлээнээр нь уулгах, шингэн их уулгах
- Хүүхдийг сайн амраах, ажил амралтын дэглэмийг зөв зохицуулах
- Гэрийн эрүүл ахуйг зөв сахих
- Гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгаж хэвшүүлэх
- Хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй эсвэл амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх
- Өвдсөн үед гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх
- Дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд анхаарах