Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
.
№ |
Байгууллага |
Ажиллах цаг |
Үйлчилгээ |
1 |
Өрхийн эрүүл мэндийн төвүүд |
10-16 |
Анхан шатны үйлчилгээ |
2 |
Хүүхдийн түргэн тусламж |
24 цагаар |
Яаралтай тусламж үйлчилгээ |
3 |
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг |
24 цагаар |
Шаардлагатай тусламж үзүүлнэ |
4 |
Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинет |
10-16 |
Шаардлагатай тусламж үзүүлнэ |
5 |
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв |
10-16 |
Нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ |
Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүд хариуцаж ажиллана.
“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллана.
Долдугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагаас 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утас 24 цагаар ажиллаж 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.