Менингоккт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингоккт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг онцгой анхаарууллаа.
Мөн энэ үеэр менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, эмчлэх талаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар цахимаар хичээл зааж, эмч нарын сонирхосон асуултанд хариуллаа. Цаг үеээ олж, шинэ мэдлэг мэдээлэл өгсөн сургалт зохион байгуулсанд орон нутгийн эмч нар талархаж буйгаа илэрхийллээ.