Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн 40 гаруй ажилтан коронавирусээр халдварлаж 16 нь эдгэрчээ

Манай улсад төдийгүй дэлхий дахинд “COVID-19” халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан эрсдэлд орж буй юм.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор манай улсад нийт 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 16 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *