Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг энэ сарын 17-ноос эхлэн цахимаар олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр 2, 3 дугаар шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/, Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд мөн өдрөөс эхлэн эмнэлгийн хуудсыг цахимаар олгохоор E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсныг ХНХЯ мэдээлэв. Сум зарим хороодын өрхийн эмнэлэгт /доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн/ E-Health системийг шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.