Categories
мэдээ цаг-үе

Эмнэлэг явах гэж байна хэмээн машин дүүрэн бие биенийгээ танихгүй хүмүүс явж байна

Улаанбаатар хот

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, хяналт, шалгалтын талаар мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд “Баруун дөрвөн зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын нөхцөл байдалтай танилцаж байна. Хоёр хоногийн өмнөөс QR код олгож эхэлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Эмнэлгийн алба хаагчид хувийн унаатайгаа бичиг баримтаа үзүүлээд зорчиж байна. Удахгүй QR кодыг олговол түүнийгээ үзүүлээд хөдөлгөөнд оролцоно. Нийслэлийн онцгой байдлын штаб гэсэн товчлолыг галигаар бичээд, Ulaanbaatar.mn хаягт хандаж QR кодны түр зөвшөөрөл хүсэж болно. Шаардлагагүй тохиолдолд иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна. Ийм тохиолдолд иргэдийг буцааж байгаа.

13 чиг үүргийн байгууллагын үйлчилгээний салбарт ажилладаг бол өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд бичиг баримтаа үзүүлээд зорчиж болно. QR кодыг тусгайлсан чиг үүргийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаа. Цагдаагийн алба хаагчид зөвшөөрлийг болон бусад хяналт шалгалтыг хийж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэд холбогдох лавлах утсанд холбогдож, бөөрний дутагдлын аппаратад ордог иргэд холбогдох нотлох бичиг баримтаа үзүүлвэл хөдөлгөөнд оролцуулж байгаа. Гэтэл эмнэлэг явах гэж байна гээд машин дүүрэн хүнтэй, бие биенийгээ танихгүй хүмүүс явж байна. Энэ тохиолдолд буцааж байгаа.

QR код ирээгүй байгаа бол нийслэлийн онцгой комиссын 1800-1200 гэсэн замын хөдөлгөөний багийн утаснаас тодруулаарай. QR код ковид зөвшөөрөл гэсэн пэйж хуудас гарсан. Энэхүү пэйжээр холбогдох боломжтой. Ойрын өдрүүдэд зам халтиргаатай байна. Та бүхэн халтиргаа гулгаанаас болгоомжлоорой. Иргэд маань гэртээ байж, хорио цээрийн дэглэмээ сахиарай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *