Categories
гадаад мэдээ

Эмма Уатсон НҮБ-ын индэрээс илтгэл тавив

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулга уулзалтад “Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон оролцож, илтгэл тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй эмэгтэйчүүдийн эрх чөлөө, жендерийн асуудлаар илтгэл тавьсан байна. Эмма Уатсон 2014 оноос НҮБ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн элчээр сонгогдож, энэ хугацаанд НҮБ-ын уулзалтад оролцож иржээ.

Эмма “Жилээс жилд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Иргэний дайн, дотоод зөрчил мөргөлдөөний улмаас олон бүсгүйчүүд бие болон сэтгэл санааны хохирол амсаар байна. Дэлхий цэвэр ариун байх ёстой. Бид эрх тэгш амьдрах ёстой. Эмэгтэй гэх шалтгаанаар олон бүсгүй зовлон шаналлыг амссаар байна. НҮБ эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалан, тэднийг өмгөөлөх хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр илтгэлийнхээ дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *