Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд жоргүйгээр эм олгож байна гэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн ээлжит хурлаар эмнэлэг, эм хангамжийн байгуулага, үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад 130 эмнэлэг, ариутгалын үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага, эрүүл мэндийн хог хаягдлыг устгадаг нэг байгууллага хамрагдсан байна. 62 эмийн сан, эмийн үйлдвэрийг шалгахад 20 орчим хувь нь их эрсдэлтэй хэмээн үнэлүүлсэн бол эмнэлгүүдийн 10 хувь нь их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авчээ.Эмийн төсвийг танаж баталсантай холбоотой эмнэлгүүдийн 60 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгслийн нөөцгүй байжээ. Зөрчил дутагдалтай байсан 78 байгууллагад улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын 71 хувь нь жороор олгох зориулттай эмийг жоргүй, эсвэл хүчингүй жороор олгож байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *