Categories
мэдээ нийгэм

Эмгэнэлт явдлын 100 дахь хоногийг тохиолдуулан гудамжинд жагсжээ DNN.mn

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Итэвонд болсон үймээн самууны үеэр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн өчигдөр эмгэнэлт явдлын 100 дахь хоногийг тохиолдуулан гудамжид жагчээ. Тэд зөвшөөрөлгүйгээр олон нийтийн талбайд дурсгалын тахилын ширээ барьсан бөгөөд цагдаа нар тэднийг тарах шаардлага тавихад зөрчил үүсч, мөргөлдөөн гарчээ.

Ноксапён вокзалын ойролцоогоос 1000 орчим хүн, түүний дотор хохирогчдын гэр бүлийн 150 орчим хүн жагсаж эхэлжээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр сүнсний баярын үеэр 159 хүний амийг авч одсон ослын газрын ойролцоо оршдог аж. Жагсагчид өглөөний 11:00 цагийн орчимд Сэжонгно гудамжинд очиж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал хийсэн аж.

Тэд уг арга хэмжээг ойролцоох Гванхвамуны талбайд зохион байгуулж, тэнд дурсгалын тахилын ширээ босгохоор төлөвлөж байжээ. Гэвч хотын захиргаа хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, цагдаагийн газар 3000 орчим албан хаагчийг ойр орчмын газарт илгээжээ.

Жагсаалын дундуур гэр бүлүүд болон оролцогчид Сежонно гудамжинд буюу Хотын захиргааны урд байрлах Сөүл плазад түр дурсгалын байгууламж байгуулсан байв. Энэ үеэр цагдаа нар жагсагчидтай хэсэгхэн хугацаанд мөргөлдсөн аж. Мөргөлдөөний дараа Сөүл хотын 70 орчим албан тушаалтан уг байгууламжийг зайлуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна.

Мөргөлдөөний үеэр талийгаач гэр бүлийн нэг гишүүн ухаан алдаж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн гэж гэрчүүд хэлэв.
Тэд эцэст нь 14:10 цагийн орчимд тахилын ширээ босгожээ. Дараа нь 5000 орчим оролцогч замын зургаан эгнээний дөрөвийг эзэлсэн дурсгалын арга хэмжээ эхэлсэн байна.

Ассамблей уг хэргийг 55 хоногийн турш шалгаж өнгөрсөн сард дуусгасан бөгөөд энэ нь хүлээлтэд хүрээгүй, улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашигласан гэж шүүмжилсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *