“Her precense in colours-XI Love in art” нэртэй олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ. Австрали, Хятад, Египет, Герман, ХонгКонг, Япон, Солонгос, Макоу, Малайз, Орос, Сингапур, Тайван, Тайланд, Их Британи, Вьетнам зэрэг 20 орны 100, Монголын 24 уран бүтээлч оролцох үзэсгэлэнгийн албан ёсны нээлт энэ сарын 21 буюу ирэх даваа гаригийн 17.00 цагт Уран зургийн галерейд болно. Хоёр жил тутамд болдог үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид өөрийн бүтээлээ танилцуулахаас гадна өөрийн орны хөгжил, ирээдүй ба түүх, өөрсдийн бодол санаа төдийгүй дэлхий нийтийн эерэг хөгжилд зураач эмэгтэйчүүдийн оруулж чадах хувь нэмрийг эргэцүүлсэн маш сонирхолтой семинаруудыг зохион байгуулж, илтгэлүүдийг танилцуулдаг аж. Уг семинар энэ сарын 25-нд болох аж.
Categories