“Эмээлт” захад малыг ёс бусаар нядалж байгаа талаарх мэдээллийг иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Энэхүү мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ) “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.
Гар аргаар нядалгаа хийж буй есөн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Эдгээр газруудад долдугаар сард шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлага хүргүүлсэн байна. Гэвч албан шаардлагыг биелүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоож, хаагаад байгаа аж. Дээрх байгууллагууд малыг нядлахдаа лоом, лантуу, сүхээр цохиж алдаг юм байна. Монголын мал нядлах уламжлалт арга нь нугаслах. Энэ арга нь мал нядлах стандартад зөвшөөрөгддөг. Гэхдээ үйлдвэрт малыг олон тоогоор нядлах шаардлага тулгардаг тул тогонд цохиулах нь зохимжтой гэж үздэг байна.