Эрүүл мэндийн даатгалын дэвтэр олголт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хэвлэлт улс орон даяар зогссонтой холбоотойгоор 14 хоногийн өмнөөс дүүргүүдээр шинээр дэвтэр олголт зогсчээ.
Энэ талаар БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулахад “14 хоногийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр олгох үйл ажиллагаа зогссон. Тийм учраас хуудас нь дууссан, хаяж үрэгдүүлсэн иргэдэд шинээр Эрүүл мэндийн даатгалын дэвтэр олгох боломжгүй болоод байна.
Шалтгааныг нь нийслэлээс тодруулах гэсэн боловч шинэ дэвтэр дууссан. Хэвлэлтэд өгөх гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас зогсоод байна гэсэн. Гэхдээ ирэх долоо хоногийн сүүлээс шинээр олгож эхлэх байх. Сунгалт хэвийн үргэлжилж байгаа” гэв.
Иргэд энэ талаарх мэдээллийн www.ndaatgal.mn цахим хуудсаас авах боломжтой ажээ.