Сүүлийн гурван жилийн судалгаагаар бага насны 12 мянга гаруй хүүхэд түлэгдэж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан бөгөөд дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж, мэс засалд орж байна.
Тиймээс ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолд хүүхдийн өндөр өртөгтэй түлэгдэлтийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар тусган, гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл оношийн бүлгээс хамааран 259 мянган төгрөгөөс 38 сая төгрөг хүртэлх түлэгдэлтийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах болсон байна.