Categories
мэдээ нийгэм

Эмч нарыг давхар ажил хийхийг хориглов

Хөвсгөл аймгийн ИТХТ-ийн тогтоолоор эмч нар төр хувийн хэвшилд давхар ажил  хийхийг хориглосон журам батлагдлаа. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 25 нь хувийн эмнэлэгтэй, төр хувийн хэвшил хоёрт зэрэг ажиллаж байна.

Эмч нар төрийн үйлчилгээг хүргэхдээ хойрго, харьцааны соёлгүй байдаг хэрнээ хувийн эмнэлэгтээ болохоор илүү ач холбогдол өгч ажилладаг гэсэн иргэдийн дүгнэлт төрийн болон төрийн бус байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын судалгаагаар ч гарсан учраас бүх  хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангуудад атестатчилал явагдаж байна.

Шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх ба стандартын шаардлага хангасан эмнэлгүүдэд тусгай зөвшөөрлийг олгож, хангаагүйг нь цуцлах төдийгүй эмч нар давхар ажиллахгүй аль нэгийг нь сонгон ажиллах журам батлагджээ.