Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМ-ийн сайд С.Энхболд жагсаал хийж буй эмч нарыг гурван талт хэлэлцээрт оролцохыг хүсэв

Эмч, эмнэлгийн ажилчид үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Төв талбайд суулт зарлаж байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэдэнтэй уулзаж, өнөөдөр 17.00 цагт болох гурван талт хэлэлцээрт оролцохыг хүслээ.

Тэрээр “Эрүүл мэндийн яам салбарынхаа ажилчдын цалин, нийгмийн байдалд анхаарал хандуулан ажиллаж байна. Миний бие энэ албан тушаалыг аваад, дөрөвдүгээр сард энэ асуудлыг Засгийн газарт оруулж байсан.

Би та бүхнийг маш сайн ойлгож байна. Үүнд маш олон зүйл нөлөөлдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс бид хэлэлцээрийн ширээний ард сууж, зөв гаргалгааг гаргах хэрэгтэй. Зөв ойлголцох ёстой. Шууд хоёр дахин нэмэхэд улс оронд хэрхэн нөлөөлөх вэ. Бид эхний ээлжинд цалингийн шатлалыг болиулах ёстой. Тэгж байж цалингийн доод жишгийг тогтоож, зохион байгуулалтыг өөрөөр хийнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *