Categories
мэдээ нийгэм

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас дараах эмүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа

Гамбиа улс 2022 оны 09 дүгээр сард 4 төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна. Тодруулбал, үүнд Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн багтсан байна.

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй, импортлогдоогүй болно. WHO, Medical Product Alert N°6/2022 дурдсан эмүүд нь зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.

Диэтиленгликоль ба этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хорт нөлөө нь хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцэд нөлөөлөх, толгой өвдөх, бөөр гэмтээх, үхэлд хүргэх аюултай аж. Иймд эдгээр эмийг хэрэглэхгүй байх, хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна. Мөн дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлэхийг хүсчээ.

Ташрамд дурьдахад, одоогоор үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ДЭМБ-д баримт нотолгоо өгөөгүй. ДЭМБ-аас эдгээр бүтээгдэхүүний бүх цувралыг холбогдох эмийн зохицуулалтын байгууллага дүн шинжилгээ хийх хүртэл аюултай гэж үзэж байна.

Стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *