ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй аж. ЭЕШ өгөх хүмүүс энэ хугацаанд амжиж бүртгүүлэх шаардлагатай. Гэтэл шалгуулагчдын бүртгэл төдийлөн хангалттай биш байгаа гэнэ. өнөөдрийн байдлаар нийт шалгуулагчдын 50 хувь орчим нь л бүртгүүлээд байна. Уг нь бол энэ жил ЕБС-ийг 36000 орчим хүүхэд төгсөж байгаа. Үүн дээр өмнөх төгсөгчид нэмэгдээд 38000-39000 орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгөх юм байна. Тиймээс төгсөгчид өө ЭЕШ-даа яаралтай бүртгүүлээрэй.
О.ӨНӨР