Categories
мэдээ нийгэм

Элэгний таван төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан болон Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийнхөн хамтран мэдээлэл хийлээ. Тэд элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдэв.

Тодруулбал:

-Ламивудин

-Тенофовиор

– Телбивудин

-Рибавирин

-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилсөн байна. Дээрх байгууллагуудын зүгээс одоо “Харвони” эмийг ЭМД-ын сангаас 80 хувь хөнгөлөх асуудлыг яаравчлах шаардлага байгааг хэлсэн.

“Нэг Монгол” ТББ-ын гаргасан судалгаагаар өнөөдөр Монголд элэгний өвчний улмаас өдөр тутамд долоон хүн амь эрсдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа юм. Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үг. Тэгвэл 2020 он гэхэд Монгол улсад хепатит С вирүсийг устгаж, мѳн хепатит В вирүсийн халдварыг эрс бууруулж, вирүст хепатитын халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах замаар Монгол улс дахь элэгний ѳвчлѳлтэй холбоотой нас баралтыг 50 хувь бууруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *