Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусыг устгах эмийн хөнгөлөлтийг тогтооно

Элэгний С вирусыг зурган илэрцүүд

Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг элэгний С вирүсийн эсрэг эмийн үнийг эрүүл мэндийн
даатгалд хамруулж хөнгөлөх хэмжээг тогтоох аж. Мөн 2017 онд даатгуулагчийн
хувийн эмнэлгээр хийлгэсэн оношлогоо, шинжилгээний зардлын тодорхой хувийг
эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудлыг судалж, санал боловсруулах юм
байна.

Ажлын
хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Г.Өнөрбаяр ахалж буй бөгөөд тэд энэ сарын 20-нд сайдын зөвлөлийн хуралд санал
дүгнэлтээ танилцуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *