Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусыг эмчилдэг эмийг авах боломжтой боллоо

Элэгний С вирусыг 99 хувь анагаах чадвартай “Харвони” эм Монголд худалдаалагдаж эхлэх хугацаа хойшилсоор байсан. Учир нь нийлүүлэгч компаниас шалтгаалан Монголд ирэх хугацаа тодорхойгүй байсан юм. Тэгвэл өчигдөр Харвони эмийг Монгол Улсад авчирсан гэж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа мэдээллээ. Ингэснээр энэ эмийг энэ ондоо багтаан борлуулж болох юм. “Харвони” эмийг нийлүүлэгчдийн хувьд эхний ээлжинд 1,600 хүнд эм олгож, цаашид гурав гурван сарын зайтай 1,600-аар нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь дуулгаж байсан. Ирэх жил дөрвөн удаа дээрх дарааллаар Харвони эмийг нийлүүлбэл 6,400 хүн С вирусийн эмчилгээнд хамрагдах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *